БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭХ, КОНТЕНТ ХИЙХ СРТЕССИЙГ ТАНЬ ХӨНГӨЛНӨ.

Дижитал Маркетинг эсвэл өөрийн бизнесээ эхлүүлээд хаанаа, яаж эхлүүлэх, хөгжүүлэхээ мэдэхгүй стрессдээд сууж байна уу? Тэгвэл бизнес хөгжүүлэх ур чадваруудын сургалт, контент хийх санаа бэлэн видеонууд, бэлэн ландинг фэйж, вэбсайт загварууд гээд бүгдийг нэг дороос авч цагаа хэмнэж сртессээ хөнгөлөөрэй.

Миний тухай дэлгэрэнгүй...

30 нас хүрээд амьдралдаа эргэлт хийхээр шийдсэн юм. Ингээд Австрали руу аялалын виз өр тавин авч, англи хэлний мэдлэг муутай, халаасандаа их мөнгөгүй ч гэсэн зориглоод л үзье гэж бодсон маань миний замыг нээсэн дэ...

Анх Австралид ирээд хэлний бэрхшээлээс болж ажил олоход хүндрэлтэй байсан ч бууж өгөөгүй. Олон хүний адил хар ажил хийж эхэлсэн. Барилгын цэвэрлэгээ, стадионы цэвэрлэгээ гэх мэт хүнд хүчир ажлуудыг хийдэг байлаа. Гэсэн ч энэ нь намайг бууж өгөхөд хүргээгүй. Харин ч эсрэгээрээ, хичээл зүтгэл, тэвчээртэй байхыг сургасан.

2021 он миний амьдралд бас нэгэн сорилт гарч хөл хүнд байхдаа ганц бие ээж болохоор шийдсэн. Энэ үед л би өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадварууд эзэмших хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Ингээд л хүүхдээ харангаа гэрээсээ ажилладаг ээж болох зорилго тавин онлайнаар орлого олоход суралцаж эхэлсэн.

Харин одоо би гэр бүлийн хамт Австралийн үзэсгэлэнт байгалиар аялж, ажиллаж амьдарч байна. Бид "дижитал нүүдэлчид" болсон гэж хэлж болно. Энэ замнал амаргүй байсан ч надад маш их зүйл сургасан. Ялангуяа бэрхшээлийг даван туулах, өөртөө итгэх итгэлийг өгсөн.

Би одоо ч өөрийгөө хөгжүүлэх, суралцахыг үргэлжлүүлсээр л байна. Амьдрал бол аялал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрээд эрх чөлөө яг л агаар шиг хэрэгтэй байдгийг ойлгоод явж байна да.

Миний түүх бусдад ч гэсэн урам зориг, итгэл найдвар төрүүлнэ гэж найдаж байна.

DNA- Digital Nomad Academy

CONTACT

  • info@thedigitalnomadacademy.com

| Created with systeme.io |

| Privacy Policy + Terms and Conditions |